Эрхэм зорилго

Монгол улсын хэмжээнд нийгмийн  эрүүл мэндийн салбарт тодорхой хувь хэмжээгээр эрүүл чадалтай давхаргыг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дотооддоо чадварлаг боловсон хүчин бэлтгэж, улсдаа төдийгүй тив дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлж, дэлхийн тавцанд Монгол улсаа төлөөлөх тэргүүний клуб болно.

БИДНИЙ УРИА

 БИД ЧАДНА АА !ХӨДӨЛГӨӨНӨӨР ЭРҮҮЛЖИЦГЭЭЕ
Эрүүл чиирэг байхыг хүсвэл манай төвөөр үйлчлүүлээрэй





 Дотоод журам
  • Гадуур хувцастай орохыг хориглоно.
  • Бэлтгэлийн пүүзний улыг тогтмол арчиж цэвэр байлгана.
  • Гар утас, үнэт зүйлээ хямгадаж байх, заалнаас алдагдвал манай төв хариуцахгүй.
  • Зааланд тамхи татах, согтууруудах ундаа хэрэглэх ба хэрэглэсэн хүн орохыг хориглоно.
  • Зааланд хичээллэгсэд нь багш дасгалжуулагч болон бусад хичээлэгсдээ хүндэтгэж харьцах.
  • Зааланд хог хаяхгүй байх.
  • Бэлтгэл дууссаны дараа хэрэглэсэн тоног төхөөрөмж диск болон гантелийг байранд нь буцааж цэгцтэй хураах.
  • Хичээллэж эхлэсэн тохиолдолд ямар нэгэн шалтгаан харгалзахгүйгээр төлбөрийг буцааж олгохгүй.
  • Төлбөр төлөхдөө заавал гарын үсэг зурж байх.
  • Зөвхөн хуваарьтай өдөр болон цагаа баримтлан хичээллэх.
  • Фитнесс төвийн төхөөрөмж гантелийг авч гарахыг хориглоно.Авч гарсан тохиолдолд 10 дахин нугалж төлүүлнэ.
  • Нэг удаа хичээллэхдээ бие халаах зориулалтаар гүйдэг зам дээр дээд тал нь 20 минут, физиологийн үүднээс 1-2 цаг хичээллэх.
  • Шкафны түлхүүр гээсэн тохиолдолд 1500 төгрөгөөр торгоно.
  • Тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах / эвдлэх, хагалах , гэмтээх/
  • Багшийн заавраар хичээллэх /Багшийн зааваргүйгээр хичээллэж бэртэл гэмтэл авбал клубын зүгээс хариуцахгүй./





           Манай клубын давуу тал
  • Тоног төхөөрөмжний хангалт сайн.
  • 06:00-23:00 хүртэл ажилладаг.
  • Багш нарын ур чадвар өндөр.
  • 14 хоногт 1 удаа саунаар үнэгүй үйлчлэдэг.
  • Төлбөрийн нөхцөл уян хатан  боломжийн төлбөртэй.
  • Зөв хоололтын талаар зөвлөгөө өгнө.
  • Ажлын шаардлагаар 7-с дээш хоногт чөлөө авч болно.







Үйлчлүүлэгч таны төлөө
  • Хичээллэж эхлэсэн өдрөөс ямар үр дүн хүсч байгаагаа багшдаа хэлж, хүссэнийхээ дагуу боломжит үр дүнг авах ёстой.
  • Дасгалын техник тухайн булчинд зориулсан дасгал биеийн дутагдал, таалагдахгүй байгаа хэсэг  биеийн жин болон бэлтгэлийн төлөвлөгөө таарч байгаа эсэх хоол болон амралтын талаар санал сэтгэгдлээ байнга багштайгаа бичиж нэрэлхэлгүй хуваалцаж байх хэрэгтэй.
  • Багш бүрийн заах арга барил өөр учраас хүссэн үр дүндээ хүрэхийн тулд боломж гарган болж өгвөл эхлэн заасан багшийхаа цаг дээр ажлаа зохицуулан явах буюу нэг багш дээрээ хичээллэж байхыг сануулъя.
  • Хичээллэхээр төлсөн таны төлбөр бол таны эрүүл мэнддээ зориулж байгаа спортын хэрэглэл заалны төлбөр бөгөөд багш бол таны эрүүл мэндийн заалны эмч гэдгийг байнга санаж багшдаа хүндэтгэлтэйгээр хандаж, танд гаргасан сэтгэл хөдөлмөрийг хувийн зүгээс урамшуулах боломж нээлттэй гэдгийг клубын зүгээс албан ёсоор мэдэгдэж байна.
  • Клубын зүгээс хичээллэгчийн хүссэн үр дүн багшийн бүтээлч ажиллагааг холбох үүднээс хичээллэгч та хувийн дасгалжуулагч авах боломжтой.
  • Хувийн дасгалжуулагч авснаар та цаг мөнгө хэмнээд зогсохгүй багшийн байнгын хяналтанд санаанд оромгүй сайн үр дүнг олж авах болно.





   Ажиллах цагийн хуваарь

Гарагууд                      Ажиллах цаг

Даваа-Баасан               06:00-00:00
Бямба, Ням                    09:00-21:00



Манай хаяг


    Хаяг:     Төв цэнгэлдэхийн зүүн урд байрлах Рапид харшийн 4-р байр Флэкс Жим төв

    Утас:     00976-99049233, 00976-96656779

И-мэйл:     monochir@yahoo.com, monochir@hotmail.com






Үндсэн Цэс
Туслах Цэс
Монголын бодибилдинг [0]
Гадаанын бодибилдинг [1]
Флэкс Жим зурагууд [2]
Дасгалууд [3]
Элдэв бичлэгүүд [0]
Зурган нийтлэлүүд [1]
Мэдэхэд илүүдэхгүй [0]
Чатлах

Клубууд
Санал Асуулга
Та бодибилдингээр хичээллэдэг үү?
Нийт хураагдсан санал: 41
Block titlete
Түлхүүр Үгс